Ерөнхий Прокурорын баталсан хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-06 17:22:29

Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар батлагдсан “Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” Сэлэнгэ аймагт үлгэр жишээ хэрэгжиж байна.

Тухайлбал тус аймгийн Прокурорын газрын биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлөөс санаачлан энэ оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу прокурор, ажилтнуудын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны алжаал ядаргааг тайлах зорилгоор аялал зохион байгуулжээ. Тэд “Эрүүл агаар, эрүүл бие” сэдэвт нэг өдрийн аялал, зугаалгаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд амжилттай зохион байгуулсан байна. Тус аялалын арга хэмжээний үеэр сагсан бөмбөг, элсний волейвол, хөл бөмбөг зэрэг спортын тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Энэхүү эрүүл агаарт, эрүүл мэндийнхээ төлөө багахан хоромыг ч атугаа хөгжил цэнгэл дүүрэн өнгөрүүлсэн прокурорынхоноос Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд илүүрхэж багаараа түрүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news