Алтайн улаан ямааг шинэ үүлдрээр баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Дэлгэр,Бугат, Ховд аймгийн Чандмана суманд Бумбатын улаан ямаа нэртэй шинэ дэвшлүүд гарч ирсэн ба эдгээр нь Алтайн улаан ямааг сайжруулсан, ашиг шимийн гарц өндөртэй сүрэг юм.
Алтайн улаан ямааны үүлдрээр сүргээ сайжруулж буй малчид, аймаг, суманд нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймаг 80 суманд тархсан, шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг өсгөж 3.5 сая ямааг энэ үүлдрээр сайжруулжээ. Улаан ямааг өсгөн үржүүлж буй 80 гаруй сум ,аж ахуй нэгжээс дэвшил бүхий 3 үүлдэр шинээр гарсан байна. Үүний дүнд нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээ ойролцоогоор 80 орчим граммаар нэмэгдэж нэг ямаанаас гарах ашиг нь 27 орчим мянган төгрөг болж байгаа гэнэ. ХХАА-ын сайдын зөвлөлийн хуралдаанаар Хэнтий аймгийн Гал шар суманд үржүүлж буй Гал шар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр баталжээ. Эдгээр шинэ үүлдрүүд нь олон жилийн хугацааны судалгаа, шинжилгээ, үржил слекцийн ажлын дүнд ашиг шим өндөртэй, бусад нутгийн малаас ялгарах онцлог давуу шинжүүдтэй нь тогтоогдсон байна.
Говь-Алтай Ш.Цоодол