Халдвараар өвчилсөн хүмүүсийн 11390 нь эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/.
Сүүлийн 24 цагт 243 хүн коронавирусний халдвараар өвчилж, батлагдсан тохиолдлын
тоо аймгийн хэмжээнд 13400 боллоо. Одоогоор 1988 хүн эмчлүүлж байгаагаас
нэн хүнд 8, хүнд 38, хүндэвтэр 321, хөнгөн 1621 өвчтөн байгаа аж. Нийт өвчилсөн
хүмүүсийн 11390 нь эдгэрчээ.
Коронавирусний халдварын улмаас аймгийн хэмжээнд 16 хүн нас бараад байна. Тусгаарлах байранд хүнгүй, гэрийн тусгаарлалтад 1569 иргэн байгаа аж.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
16 days