Техаст “3D” принтерээр "хэвлэсэн" орон сууцны дүүрэг босно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ОСТИН. /Interesting Engineering/. АНУ-ын өмнөд хэсэгт орших Техас муж улсын Остин хотод дэлхийн хамгийн том орон сууцны дүүргийг "3D" принтерээр "хэвлэх" гэж байна.
Дээрх төсөл дээр 1954 оноос хойш АНУ-д орон сууцны барилга барьж байгаа “Lennar Group”, барилгын шинэ технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ICON” компани ажиллаж байгаа ажээ.
Орон сууцны уг дүүргийн барилгын ажил нь эрчим хүчинд хэмнэлттэй байхын зэрэгцээ барилгын ажлын явцад хог хаягдал маш бага гарна гэж төслийг боловсруулагчид мэдэгдэж байна. Үүнээс гадна, байшингуудын дээвэрт фотовольт хавтан суурилуулна.
Мөн “Lavacrete” хэмээх шинэ төрлийн материал болон секундэд 25.4 см-ийн хурдтайгаар хэвлэдэг робот системийг барилга барихад ашиглах гэнэ.
"Хэвлэмэл" байшингууд нь чөлөөт зохион байгуулалттай, өөр хоорондоо ялгаатай байна гэж “Lennar Group” компани мэдээлжээ.
Related news

