Эрэн хайх, аврах шуурхай бүлэг гал унтраах автомашинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-08 21:21:36
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар Хэнтий аймагт томилолтоор ажиллах үеэрээ Жаргалтхаан суманд очиж, Онцгой байдлын Эрэн хайх, аврах шуурхай бүлэгт гал унтраах автомашин гардуулан өглөө.
Тус сум нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулсан “Эрэн хайх, аврах шуурхай бүлэг” нь тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа 7 суманд хүрч ажилладаг байна. Анх 2019 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Эрэн хайх, аврах шуурхай бүлэг” байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ойролцоох сумдын Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослын голомт, гал түймрээс сэргийлэхэд автомашин шаардлагатай байсан юм.
Related news