"Тэгш дүүрэн" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-08 21:35:10

Хэнтий /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөтөлбөр, үйлчилгээнд тэгш хамруулахыг дэмжих зорилтын хүрээнд Мөрөн суманд "Тэгш дүүрэн" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Уг төслөөр дамжуулан өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож, тэднийг малжуулан тодорхой хугацааны дараа малаа эргүүлэн өгч, түүнийг дараагийн хүнд нь өгөх байдлаар хэрэгжиж ирсэн байна.

2009 оноос Мөрөн сумын 1-5 багийн нийт 40 иргэнтэй 1-4 жилийн хугацаатай гэрээ хийн ажилласнаар тус бүрд 20-30 тооны ямаа өгч малжуулаад байгаа аж.

 


Related news