Дэд бүтцийн зөвлөл хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-13 12:17:36
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Дэд бүтцийн зөвлөл хуралдлаа.
Өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын 3,4,5 дугаар багийн шугам сүлжээний зургийн даалгаврын дагуу гүйцэтгэлийн үйл явц, зарим нэг уурын зуухны байрлалыг хаана хийх, техникийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Гэр хорооллын дулааны шугам сүлжээг засварлахад улсын төсөвт 29.9 тэрбум төгрөг тавигдсан байна. Энэ жилийн санхүүжилтийн хувьд 10 тэрбум тавигдсан бөгөөд 1, 2-р багийн зургийн ажлыг хийж дууссан аж. Ирэх онд зураг төсөл нь гарсан багуудын дулааныг шугам сүлжээнд холбож эхлэхээр боллоо.
Ковидын нөхцөл байдлаас болж удаашралтай байгаа барилгуудад энэ жил ямар арга хэмжээ авах, өвлийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, нэмэлтүүдээ хэрхэн хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, шугам сүлжээний зарим компанийн төлөөллүүдийг оруулж асуудлыг сонсон хуралдлаа.
Related news