Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 23 баг оролцов

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-11-23 16:17:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Биеийн тамир спортын газраас 2021 оны аварга шалгаруулах насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 11 багийн 190 тамирчин  авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцжээ.

Тэмцээнд эрэгтэй багуудаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Дундговь дахь салбарын баг түрүүлж, Гурвансайхан сумын 1-р баг удаалж, “Бүрд” багийн тамирчид гуравт оржээ.

Харин эмэгтэй багуудаас “Бүрд” баг түрүүлж, “Эрдмийн далай цогцолбор сургууль”-ийн баг удаалж, “2014” оюутнуудын баг гуравдугаар байрт жагсжээ.

Тэмцээний “Тэгш тоглогч”-оор тамирчин С.Сумъяасүрэн, М.Даваадорж, “Шилдэг холбогч”-оор тамирчин Б.Шинэцэцэг, Б.Билгүүндалай, “Шилдэг довтлогч”-оор тамирчин Э.Анударь, О.Түвшинбаатар нар шалгарсан байна. 


Related news