С.Таня агсны нэрэмжит зуун буудалт даамны тэмцээн болов

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-23 17:44:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Зуун буудалт даамны спортын мастер, Шатрын спортын дэд мастер С.Таня агсны нэрэмжит насанд хүрэгчдийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй 26, эмэгтэй 12 тамирчин мэдлэг, оюунаа сорин өрсөлдсөний дунд Дэлхийн даамны холбооны Олон улсын хэмжээний мастер О.Энхбат болон спортын мастер 4, спортын дэд мастер 6 оролцжээ.  

Эрэгтэй оролцогчдоос Олон улсын хэмжээний мастер О.Энхбат түрүүлж, спортын мастер Ц.Эрдэмбилэг, спортын мастер С.Мөнхбат нар удаалсан бол эмэгтэй оролцогчдоос Спортын дэд мастер Г.Саруул түрүүлж, спортын нэгдүгээр зэргийн мастер М.Ууганцэцэг, “Өлзийт мандал” өрхийн эмнэлгийн эрхлэгч, спортын хоёрдугаар зэргийн мастер Т.Урангоо нар удаах байруудад шалгарсан байна.

Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүс, С.Таня агсны гэр бүл, шавь нар нь оролцож, амжилттай оролцож шалгарсан оролцогчдод шагнал гардуулжээ.



Related news