Отрын бүсэд мал эмнэлгийн цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-24 15:07:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас отрын бүсүүдэд мал эмнэлгийн байнгын цэгүүд ажиллуулж байна. Энэ өвөл, хавар ажиллах цэгүүдийг тухайн аймаг, сумын мал эмнэлгийн хэлтэс, газрууд хариуцан ажиллах аж. Тухайлбал, Говьсүмбэр аймагт 16 дугаар зөрлөгийн орчим ийм түр цэг байгуулаад байна.

Тус аймгийн отрын бүс нутагт Дундговь, Төв зэрэг аймгийн малчид отроор өвөлжинө. Энэ өвөл дундын отрын бүсэд 231 малчин өрхийн 180 мянга гаруй толгой мал өвөлжихөөр төлөвлөжээ. Оторлох малчид тусгайлан гаргасан замын зураглалын дагуу явж, дамжин өнгөрөх аймаг, сумын мал эмнэлгийн газарт бүртүүлнэ гэж Отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас мэдээллээ.

Говьсүмбэр аймгийн нутаг дахь малын отрын бүсэд инженерийн хийцтэй 8 худаг гаргаж, өвсний саравч, тэжээлтий агуулах барьжээ. 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news