“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-12-03 10:56:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Энэ журамд зарчмын хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа бөгөөд гадаадын анчдад зуучлагч байгууллагыг хасаж, агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч, судлаачдын эрх, үүргийг илүү тодорхойлжээ. Мөн журмаар зохицуулж буй ан агнах тусгай зөвшөөрлийг төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүндрэлгүй хүргэхээр цахимжуулахыг тусгаж өгсөн аж.

 

Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аж ахуй нэгжүүд дэмжиж байлаа. Цаашид тус яамнаас хэрэгжүүлж буй цөлжилт, газрын доройтлыг багасгах, зэрлэг амьтныг хамгаалахад нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцон хамран ажиллах саналтай байгаагаа зарим нь илэрхийлж байв.

 

Хэлэлцүүлэгт тусгай сонирхлын ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Related news