ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-06 07:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт "UB Palace"-т МАН-ын 30 дугаар их хурал эхэлнэ.

8.30 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн тэргүүтэй хүмүүс Юмжаагийн Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээн авна.

10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ. Утас: 94044104, 88862678

10.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт "Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим толь"-ийн нээлт болно. Утас: 80204691

11.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийг танилцуулна.

Related news