Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 104,36 га газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-08 22:20:48

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаар аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ­­­­хэлэлцэн баталлаа.

Хүн амын нягтрал, газрын нөөц болон сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн ирэх онд хот тосгон бусад суурин газарт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 104,36 га, аялал жуулчлалын зориулалтаар 27,60 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 36,78 га, гэр бүлийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 231,74 га газрыг тус тус шинээр эзэмшүүлэхээр боллоо.

Мөн иргэд эзэмшиж байгаа 23,87 га, шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11,14 га газрыг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна аж ахуйн зориулалтаар 30 га газрыг 1 га-г нь 2,6 сая төгрөгөөр үнэлэн худалдах бол хууль бусаар эзэмшиж байгаа 2098 га газрыг чөлөөлөх тухай газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгажээ.

Related news