“Аймагт бүрт мянган айлын орон сууц” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-09 21:42:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Аймагт бүрт мянган айлын орон сууц” төслийн хүрээнд Улаангом сумын таван байршил бүхий газар дээр иргэдэд зориулсан орон сууцны хороолол болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн хөгжлийн төлөвлөгөө, аймгийн ИТХ, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжид үндэслэн ийнхүү тус “Санамж бичиг”-ийг байгуулан, ажил хэрэг болгохоор болжээ.

Related news