Шинэ спортын ордон удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-16 15:14:02

Энэ оны хавар Дорноговь аймгийн Иххэт суманд барьж эхэлсэн спортын шинэ ордон ашиглалтад ороход бэлэн болжээ.

 Спортын ордныг барихад тус аймгийн ИТХ-аас 700 гаруй сая төгрөгийн хөрөнгийг  төсөвлөсөн бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэгч компани ирэх хичээлийн жилээс урьтаж ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Одоо спортын ордны барилгын ажил бүрэн дууссан бол гадна дотно засал, тохижилтын ажлыг  хийж байгаа аж. Иххэт сум нь өмнөх нийгмийн үед ажиллаж байсан “Монгол Рос цветмет” нэгдлийн Хажуу-Улааны уурхайн суурин дээр суурьшсан бөгөөд дэд бүтэц, барилга байгууламжаараа бусад сумдаас давуу юм.

Х.Эрдэнэбулган

 

Related news