Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-16 15:19:29

Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн энэ оны 6 дугаар сарын статистик мэдээллээс  харахад Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны эхний 6 сард 1018 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 29.8 хувиар, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 17.0 хувиар тус тус буурсан  дүн гарчээ.

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 535 буюу 52,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 пунктээр буурсан байна.

Ажил хайгч 262 иргэн ажилд зуучлагдан орсоны 39,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Related news