Жаран өрх малтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-17 23:54:40

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр 18 сум, 2 тосгоны 60 өрхийг малжууллаа.

Дээрх малжуулах ажилд өрхийн гишүүд нь 35-аас доош насны, тухайн өрхийн 2 гишүүн нь хөдөлмөрийн чадвартай мал малладаг хүмүүс хамрагдсан байна.150 хүртэлх малтай өрхөд 4 сая,110 хүртэлх малтай өрхөд 5 сая төгрөгөөр хонь, ямаа зэрэг зөвхөн бог малыг тухайн сумынх нь мянгаас дээш малтай малчдаас худалдан авч өгчээ. Уг малчид хоёр жилийн хугацаанд төлөөр нь өсгөн үржүүлээд 50 хувийг буцаан төлөх гэрээ байгуулсан байна.

                                                                                                     Говь-Алтай Ш.Цоодол

Related news