Загас олноор хорогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-17 23:56:39

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Тайширын усан цахилгаан станцын Гэгээн нуурын ус дүүрснээс илүүдэл гарч далангаараа давлаа.

 Давж байгаа усны түвшин 70-80 см бөгөөд уг нууранд амьдардаг Алтайн сугас загас олон тоогоор урсгал даган унаж далангийн сааданд цохигдсоноос хорогдож байна. Мөн үерийн нөлөөгөөр голын тохой, сайрын хонхор, хотгоруудад хаягдсан загаснууд ч олноороо хорогдох явдал гарчээ. Аймгийн БОАЖГ-аас анхаарч нөхцөл байдлын талаар холбогдох газруудад тодорхой асуудал тавин танилцуулж арга хэмжээ авч байна. Гэгээн нууранд Завхан голын унаган загас болох Монгол хадран, Алтайн сугас гэсэн 2 төрлийн загас олноороо өсөж үржиж байгаа ажээ.

                                                                                                     Говь-Алтай Ш.Цоодол

Related news