Б.Досан: Сайн сэтгүүлч болоход мэдлэг, мэдрэмж, сэтгэл чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-07-18 02:25:41

Тус аймгийн уугуул, эдүгээ Казахстан Улсын Абайн нэрэмжит багшийн дээд сургуульд багш, доктор Б.Досан Үндэсний баярын үеэр Өлгий хотод хүрэлцэн ирж наадам сонирхов.

Тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан юм. 

-Энэ баярын үеэр тус аймгийн удирдлага надыг аймгийн хүндэт иргэнээр өргөмжилсөнд талархаж байна. Би дээд сургуулиа төгч Монголын ШУА-д 12 жил ажилласан. Дараа нь Чех Улсад докторантурт суралцаж төгсөөд Мюнхенээс Прагад шилжиж ирсэн. Улмаар  «Эрх чөлөө» радиогийн редакцид орчуулагч, сурвалжлагчаар 12 жил ажилласан. Дараа нь эрдэм шинжилгээний ажил хийхээр шийдэж 2008 оноос Алматыд ирж  дээд сургуульд багшилж байна. Түүх, нийтлэлийн хэд хэдэн ном туурвилаа. Сэтгүүлч хүн ёс зүйг хатуу чанд сахин, авъяас чадвар, санаа бодлоо зөвхөн энэ ажилдаа зориулах нь чухал. Ингэж байж сайн нийтлэл , сайн мэдээлэл бичдэг. Харин сайн сэтгүүлчийг удирдлагын зүгээс цалин хангамж, ажлын байр, унаа, техник хэрэгслээр бүрэн хангах хэрэгтэй. Би Өлгийд ирмэгцээ "Эх нутаг", "Толбо нуур", "Таван Богд" хайрханыг очиж сонирхлоо. Казахстан Улсын Ерөнхий сайд К.Х.Масимовын Өлгийчүүдтэй уулзсан цуглаанд оролцлоо. Уулзалт сайхан болов. Өлгий хотын эргэн тойрны зам сайжирч байгаа нь надад нэн их таалагдлаа гэв.                      

  Ш.Айзаря

Related news