Цусаа хандивласан иргэдийг автобусны картаар урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-01 18:05:06

Цусны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс ЦССҮТ, ЭМСЯ-наас санаачлан сар бүрийн 3-ны өдрийг цус бэлэглэх өдөр болгохыг улс орон даяар зарлан хэрэгжүүлж байгаа билээ.

"Улаанбаатар смарт карт" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврээр зорчих "U money" картын зургаар дамжуулан эл өдрийг сурталчлахаар болжээ. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, донорын сайн үйлсийг сурталчлах, энэ асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор донорын зурагтай 60 мянган ширхэг картыг хэвлэн гаргажээ. Маргааш тус компаниас ЦССҮТ-тэй хамтран "Цусаа бэлэглэе" өдөрлөг зохион байгуулж, энэ үеэр цус өгсөн хүн бүрт "U money" карт бэлэглэх юм. Харин цусаа давтан өгч буй донорууддаа цэнэглэсэн карт бэлэглэх аж. 

Ж.Болор

Related news
Comments