Т.Хишигдоржийг “Аймгийн тэргүүний мал аж ахуйн мэргэжилтэн”-ээр шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-18 13:09:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын мал эмнэлгийн улсын байцаагч Т.Хишигдоржийг “Аймгийн тэргүүний мал аж ахуйн мэргэжилтэн”-ээр шалгарууллаа. 

Т.Хишигдорж мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт 26 жил ажиллахдаа өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мал эмчлэх ардын арга ухаанд суралцаж, эмч мэргэжилтнүүд болон залуу малчдад мал эмнэлгийн болон мал маллагааны талаарх мэдлэг олгоход анхааран тэдэнд зааж сурган, залуу эмч мэргэжилтнүүдийг халамжлан хүмүүжүүлж ажилладаг байна. 2020-2021 онд халдварт, паразит өвчин гаргалгүй ажилпаж малын хорогдлыг бууруулсан бөгөөд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн уйгагуй хөдөлмөрийн дүнд 2021 онд тус сумын мал сүрэг дөрвөн төрөл дээрээ өсөж, 93,0 мянган толгойд хүрчээ.

Малын эрүүл мэнд, хүн амын хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажилласнаар 83,9 мянган толгой малыг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын, 134,3 мянган толгой малыг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан ажилпаснаар малын халдварт өвчин гаргалгүй ажиллажээ.

“Бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд сумын мал сүргийг бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгад бүрэн хамруулж жил бүр 18-20,0 мянган төлийг вакцинжуулан‚ 500 хээлтүүлэгчийг лабораторийн шинжилгээнд хамруулж ажилласнаар тус суманд сүүлийн таван жилд бруцеллёз оношлогдоогүй, уг өвчнөөс ангижирсан сум болсон нь Т.Хишигдоржийн ажлын үр дүн юм гэж үнэлжээ.

Related news