Замын-Үүдээс гарах хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 17:36:58

Дорноговь /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Замын-Үүдээс гарах хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй талаар сумын Онцгой комисоос мэдээллээ.

Харин өмнөд хөршөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Замын-Үүдэд ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, тодорхой хэмжээнд хязгаарлалт хийж байгаа аж.

Босоо тэнхлэгийн авто зам дагуу буюу Замын-Үүд рүү нэвтрэх үндсэн пост дээр түргэвчилсэн тестээр коронавирусний халдварын шинжилгээ авч байна.

Related news