БОЭТ I, III эмнэлэг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллана

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-01-19 16:33:13
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Орхон аймгийн БОЭТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор улсын I, III эмнэлэг, Хавдар судлалын Үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд  бөөр шилжүүлэн суулгах, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, дүрс оношилгооны чиглэлийн тусламж үйлчилгээнд зөвлөх, эмч солилцох үйлчилгээ авах, тухайн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана. 
Мөн  
нарийн мэргэжлийн эмч нар харилцан туршлага солилцох, зөвлөн туслах дэмжлэгт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

 АШУҮИС-тай байгуулсан гэрээ нь БОЭТ-ийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах чиглэлээр хамтрах ажээ.

Түүнчлэн БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээлэл цуглуулах, эмчилгээ үйлчилгээний шинэ технологийг практикт нэвтрүүлэх зорилгоор АШУҮИС-ийн цахим номын санд нэвтрэх эрхийг олгох юм.



Related news