“Шонхорууд Ори” баг сэргээлтийн бэлтгэлээ Орхон аймагт хийж байна

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-01-20 14:04:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Шонхорууд Ори баг сэргээлтийн бэлтгэлээ Орхон аймагт хийж байна. Уг бэлтгэл долоо хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд бэлтгэлийн үеэр МУИС-ийн Эрдэнэт сургууль дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж. 

Мөн бэлтгэлийн хөтөлбөрийн дагуу багийн тамирчдад зориулан МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сэтгэл судлалын багш Б.Уламбаяр "Хувь хүний сэтгэл зүйн онцлог, манлайлах чадвар" сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Related news