Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түр хугацаанд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-21 16:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах мэдэгдлийг гаргасан байна.


Тус мэдэгдэлд, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол ихээр илэрсэнтэй холбогдуулан УОК-ын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээс өгсөн зөвлөмж, зааврын дагуу тус шүүхийн нийт шүүгч, захиргааны албан хаагчид тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсон тул энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-нийг дуустал хугацаанд тус шүүхүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай болжээ.

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү” хэмээн тус шүүхээс мэдээллээ. 



Related news