Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-01-25 06:37:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 

2022 оны 01 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч өдөртөө Завхан голын сав газраар 30-35 хэм, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм,  бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Related news