Эрдэнэдалай суманд "Монгол адууны өв соёл" тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-25 16:06:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын 18-ны өдөр  “Монгол адууны өв соёл” тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээн монгол адууны өв соёлыг сурталчлан таниулж, уламжлуулан өвлүүлэх, ашиг тусыг нь ойлгуулах зорилготой юм.

Эрдэнэдалай сумынхан малынхаа, тэр дундаа адууны тоогоор аймагтаа тэргүүлдэг. 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 20,8 мянган адуу тоолуулсан бөгөөд тэмээнээс бусад 4 төрөл буюу адуу, үхэр, хонь, ямааны тоогоор аймагтаа нэгдүгээрт жагсчээ.

“Монгол адууны өв соёл” тэмцээний хүрээнд “Бүрэн хэрэглэлтэй сайхан морь”, “Сайхан хатирч морь”, “Сайхан хос, хуар морьд” шалгаруулахаас гадна морины дэл засах, ташуур шүүрэх тэмцээн болох аж.

Түүнчлэн бүсгүйчүүдийн дунд “Адууны өв соёл” АХА тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Related news