"Өмнөговь робот-2016" тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт "Өмнөговь робот-2016" тэмцээнийг анх удаа зохион байгуулсан нь хөдөө орон нутагт роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Аймгийн Засаг даргын ивээл дор болж буй тэмцээн энэ сарын 19-22-ны хооронд 3 өдрийн турш үргэлжлэх ба бүсийн сургалт, тэмцээн хосолж буйгаараа онцлог гэнэ. Тэмцээнд Солонгос, Монголын 23 багийн 90 гаруй тамирчин оролцож байна. Хүүхдүүд олон найз нөхөдтэй болохын зэрэгцээ Солонгос хүүхдүүдээс их зүйлийг сурч мэдсэн үр дүнтэй сургалт тэмцээн болж байгааг оролцогчид онцлов.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн