Томуу, томуу төст өвчин өнгөрсөн 7 хоногоос 10,5 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-01 13:26:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ 7 хоногт амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 19 нэгжээр нийт 5791 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 949 иргэн буюу 16,3 хувьд томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 10,5 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай нийт 304 хүн эмнэлэгт хэвтсэнээс 31,9 хувийг нь томуу, томуу төст өвчин эзэлж, өмнөх долоо хоногоос 14.6 хувиар нэмэгджээ. Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 745 дуудлагын 49.7 хувийг тухайн төрлийн өвчний шалтгаантай дуудлага эзэлсэн байна.

Улаанхус сумын Эрүүл мэндийн төвд хэвтэгсдийн 17 хувь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүс аж. Харин энэ үзүүлэлт Толбод 25, Баяннуурт 29.9, Сагсайд 30, Дэлүүнд 44, Булганд 60, Цэнгэлд 71, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 31.9 хувьтай байна.

Related news