Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-10 14:09:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалт хийлээ.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 300 гаруй ажилтан, алба хаагч хамрагдав.

Сургалтаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний ойлголт, арга зүй, гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрх зүйн шинэчлэл, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, гамшгийн үеийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, зохион байгуулалт сэдвээр мэдээлэл өглөө.

Related news