Тээврийн зардал 26,5 хувиар нэмэгджээ

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-18 14:38:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс  тус аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 3 дугаар сарын танилцуулгыг гаргалаа.

Судалгаанаас харахад аймгийн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12,1 хувиар өсжээ. Хэрэглээний үнийн индекс өсөхөд тээвэр 26,5 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа 23,1, хүнсний бараа, ундаа, ус 13,6 хувь өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

Түүнээс гадна гэр ахуйн бараа, тавилга 11,8, хувцас, бөөс бараа 11,7, орон сууц, ус, цахилгаан, түлш 10,2, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ  4,3 хувиар өсжээ.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд суурь үнэ болох бензин, шатахууны үнэ өссөн, валютын ханш нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Related news