Жилд 150-160 орчим иргэн сүрьеэгийн хяналтад ордог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн ЭМГ-ын сүрьеэгийн
диспансертай хамтран зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүллээ.
Тодруулбал “Сүрьеэгийн
хяналтад байж,
эм уудаг” иргэд, айл өрхүүдэд долоон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, найман төрлийн ариун цэврийн багцийг олгож
эхэллээ. Уг хүмүүнлэгийн ажил нь одоогийн үнийн өсөлтийн хямралын үед
амьдралын чанарыг тогтворжуулах зорилготой аж. Эхний удаад 100 иргэнд дээрх
тусламжийг олгосон бол тав, зургаадугаар дугаар сард үргэлжлэн нийт 300 хүнд 27 сая төгрөгийн хүнс, ариун
цэврийн багц өгөх ажээ.
Дархан-Уул
аймгийн хувьд сүрьеэгийн өвчлөлөөр улсын хэмжээнд эхний гуравт бичигддэг аж. Жилд 150-160 орчим иргэн сүрьеэгийн хяналтад ордог. Гэхдээ эмчийн хяналтад
байдаг иргэд эм ууж эдгэрэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна гэж сүрьеэгийн
кабинетийн эмч хэлж байна.



