Эрдэнэдалай суманд шинэ зурхайн нээлтийн харваа болов

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-05-03 15:49:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Монголын үндэсний сурын харвааны шинэ зурхай байгуулж, нээлтийн харваанд 70 гаруй харваач оролцжээ.  

Харваанд Дундговь аймгийн “Мандалговь хүнс” ХК-ийн Цахиур багийн харваачид оролцсоны дотор Монгол Улсын даян мэргэн Д. Эрдэнэтуяа, Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор, Аймгийн мэргэн цолтон 9, 17 спортын мастeр, дэд мастeриуд байв. 

Тус үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэдалай суманд үндэсний сурын харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 7 хоногийн хугацаанд урьдчилан шинэ харваачдыг бэлтгэх сургалт зохион байгуулж, 30 хүн оролцсон юм.

Сургалтыг "Аймгийн мэргэн" Б.Эрдэнэцогт, Монгол Улсын даян мэргэн, Пeтровис компанийн харваач Д.Эрдэнэтуяа нар удирдан явуулсан бөгөөд үндэсний сурын харвааны энэхүү баг нь цаашид орон нутагтаа үндэсний сурын харвааг сурталчлан таниулах, тус спортыг хөгжүүлэх, хүүхэд багачуудад үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллах ажээ.