Уулчин А.Баттогтох Макалу оргилд гарсан анхны монгол хүн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2022-05-10 15:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-УхааОлон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн Механик инженер“Horizon mountaineering club”-ын гишүүн, уулчин А.Баттогтох Макалу оргилд амжилттай гарч, төрийн далбаагаа мандуулжээ.


Тэрбээр дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөрт орших Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулах том зорилго тээн, өнгөрсөн дөрөвдүгээр сард Непал улсыг зорьсон байна.

Нислэгийн өндөртэй тэнцүү оргилд гарч, зорилгоо биелүүлсэн түүнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан халуун баяр хүргэжээ.

Related news