АНУ 8000 орчим сири дүрвэгсдийг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-05 09:51:28

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ одоогийн байдлаар 8000 орчим сири дүрвэгсдийг хүлээн аваад байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Марк Тонер мэдэгдэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны санхүүгийн жил дуусахаас өмнө Сирийн 10 мянган дүрвэгч хүлээн авна гэж мэдэгдсэн билээ.

Марк Тонер мэдэгдэлдээ, бөөгнөрөл болон боловсон хүчний дутагдал зэрэг асуудал сири дүрвэгсдийг хүлээн авах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг дурджээ. Мөн тэрбээр, дүрвэгсдийг хүлээн авах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэдэгт түгшсэн Бүгд найрамдах намын гишүүд Обамагийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Related news