Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай 102, 127-р сургуулийн сурагчидтай уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-27 09:07:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тамирчдын комиссын үндсэн үүргийн нэг нь хүүхэд залууст спорт, олимпизмыг сурталчлан таниулах байдаг.


Энэ хүрээнд Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 болон 127-р сургуулиудад пүрэв гарагт зочилж, сурагчидтай уулзалт хийсэн байна.


Сурагчид энэ үеэр гавьяат тамирчнаас сонирхсон асуултаа асууж, Д.Отгондалай өөрийн оролцсон тэмцээнүүд, авсан медалийнхаа түүх, үнэ цэнийн талаар сонирхолтой дурсамжийг хуваалцав.


Д.Отгондалай энэ үеэр “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд байгуулсан олимпын танхимуудын үйл ажиллагаатай танилцлаа.











Related news