БНАСАУ-д халдвараар нас барсан тохиолдлын тоо нэгээр нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-05-27 10:13:35

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д өнгөрсөн хоногт халдварын улмаас нэг хүн нас барж, 100 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрчээ. Ингэснээр ийм тохиолдлын тоо зургаан хоног дараалан 200 мянгаас доошилж буураад байна.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 100 460 хүнд халуурах шинж тэмдэг илэрч, нэг хүн нас баржээ.


Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн нийт тохиолдлын тоо 3.27 сая давснаас 3.03 сая хүн эдгэрч, 233 090 хүн эмчлүүлж байгаа бол 69 өвчтөн нас барсан байна.


Өдөрт илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 980-д хүрснээсээ хойш буурсаар байна.


БНАСАУ улс орондоо “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тавдугаар сарын 12-нд мэдээлсэн юм. 

Related news