"Эхийн алдар" одонг 492 эхэд хүртээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-27 12:47:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр зарлигаар Баян-Өлгий аймгийн 67 эхэд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн, 425 эхэд хоёрдугаар зэргийн одон хүртээжээ.

Нэгдүгээр зэргийн одон хүртсэн эхчүүдийн хамгийн залуу нь 28, хоёрдугаар зэргийн одон хүртэж буй эхчүүдийн хамгийн залуу нь 26 настай байна.

Сумдаар нь авч үзвэл, Алтанцөгц сумын 5, Булган, Дэлүүн, Ногооннуур сумаас тус бүр 7, Улаанхусаас 9, Цэнгэлээс 8, Сагсайгаас 4, Толбо сумаас 3, Баяннуур, Бугат, Буянт сумаас тус бүр 1, Өлгий сумаас 14 эх нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулжээ.

Харин Алтай сумын 19, Алтанцөгцийн 12, Булганы 17, Буянтын 9, Баяннуурын 25, Бугатын 12, Дэлүүний 25, Ногооннуурын 35, Сагсайн 18, Толбо сумын 16, Улаанхусын 36, Цэнгэл сумын 31, Цагааннуур тосгоны  9, Өлгий сумын 161 эх хоёрдугаар зэргийн одон хүртсэн байна.

Аймгийн төвийн эхчүүдийн шагналыг энэ сарын 30-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт, хөдөө сумдын иргэдийн шагналыг харьяа сумаас нь гардуулж өгөх ажээ.

 

Related news