Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажил өрнөж байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-27 20:21:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн автозам дагуу эрчим хүч бага зарцуулдаг, авто болон явган зам руу харсан үзэмж сайтай гэрлүүдийг суурилуулж байна.

Баянхонгор аймаг байгуулсны 80 жилийн ойг долдугаар сард тэмдэглэнэ. Энэ хүрээнд аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах олон бүтээлч ажлыг өрнүүлж байгаа юм.

Баянхонгор Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ, Баянхонгор Эрчим Хүч ХХК -ийн инженер техникийн ажилчид хамтран төв зам дагуу гэрэлтүүлгийг стандарт нормын дагуу байрлуулж байна. Бэлтгэл ажлыг хангаж гэрлийн шонд туузан гэрлийг байрлуулах, гэрэлтүүлгийн ажлын шонгийн нүх ухуулах зэрэг ажлыг Баянхонгор Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ажилчид, гэрэлтүүлгийн шонгийн толгойн лед гэрлүүдийг холбож, гэрлийн тэжээлийг холбох ажлыг Баянхонгор-Эрчим Хүч ХХК  хариуцаж байгаа аж.

Гэрэлтүүлгийг Онцгой байдлын газрын уулзвараас Аюулгүйн тойрог хүртэл замын хоёр талаар хийж байна.