Нүдэн булгийн ундарга сэргэж, урсац нь сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-08 13:14:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төгрөг сумын нутагт орших Нүдэн булгийн ундарга сэргэн, урсац нь сайжирч 1.5 км орчим болсон тухай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас танилцууллаа.

Төгрөг сумын төвөөс 45 км зайд oрших Нүдэн булаг нь яг нүд шиг хэлбэртэй, доороосоо оргилдог өвөрмөц тогтоцтой. Шалбааг байсан энэ булгийн эхийг 2018 оноос хамгаалж, өнгөрсөн онд 32 м урсацтай байсан нь одоо 1.5 км орчим бoлж сайжирсан байна. 

Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд аймгийн БОАЖГ, Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх "Та байгалийн эзэн" эко клуб хамтран "Булгийн өдөр 2022" үйл ажиллагааны үеэр Нүдэн булгийн хашааг засаж сэлбэн, байгаль хамгаалах ажилд гар бие оролцжээ.

Говь-Алтай аймгийн нутагт орших ховордсон ан амьтан болох монгол бөхөн, мал амьтан оршин тогтнох үндэс болсон говийн нүдэн булаг шандаа хамгаалахыг эко клубийн сурагчид уриаллаа.


Related news