Цагдаагийн газарт хурд хэмжигч, согтуурал тандагч багаж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-08 13:22:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ГХУСАЗЗ-өөс Цагдаагийн газарт хурд хэмжигч, согтуурал тандагч багаж олголоо.

Тодруулбал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөний дагуу дээрх багажуудыг шийдвэрлэн аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл нар гардуулан өгсөн юм. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд хяналт шалгалтад ашиглах тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох зөөврийн хурд хэмжигч, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, зөрчил илрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор согтуурал шалгах тандагч багажийг тус тус шийдвэрлэн ийнхүү олголоо хэмээн Говь-Алтай аймгийн ИТХ-аас мэдээлэв.


Related news