Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-15 12:19:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII дугаар хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж байна.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 31 нь оролцож байгаа.

Ээлжит хуралдаанаар:

1. Баян-Өлгий аймгийн стратеги, хөгжлийн системийн динамик загварыг танилцуулах;

2. Аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө батлах;

3. Газрын төлбөрийн хэмжээ батлах;

4. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах;

5. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөл сонгох;

6. Аймгийн нутаг дэвсгэрээс 2022 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээг сум тус бүрээр тогтоох;

7. Толбо нуурыг аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авах;

8. “Шинэ хөдөө – Баян-Өлгий” дэд хөтөлбөр батлах;

9. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах;

10. Авто замын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, авто замын зөвлөл байгуулах;

11. Орон нутгийн зарим өмчийг балансаас балансад шилжүүлэх, актлах, буулгах, үндсэн хөрөнгөд бүртгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

12. Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх;

13. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. 

Related news