Орхон аймгийн 2021 оны шилдэг байгууллагаар Татварын хэлтэс шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-15 12:39:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны байгууллага болон сумдын Засаг даргын Тамгын газрын 2021 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж шилдэг байгууллагуудыг шалгаруулан, урамшууллаа. 

Цар тахлын жилүүдэд амжилттай ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, ажил үйлсээрээ манлайлсан  Б.Цэвээнсүрэн даргатай Татварын хэлтэс шилдгээр шалгарлаа. 

Татварын хэлтэс жил бүр татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2021 онд улс орон нутгийн төсөвт нийт 83.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 93.1 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 110.4 хувиар давуулан биелүүлсэн байна.

Мөн Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх жилийн хүрээнд татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Түүнчлэн Татварын хэлтэс нь бүх үйл ажиллагаагаа цахимжуулж татвар төлөгчдөд хүртээмжтэй үйлчлэхэд анхаарч байгаа юм. 

Орхон аймгийн 2021 оны шилдэг байгууллагаар Статистикийн хэлтэс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Орон нутгийн өмчийн газар шалгарсан байна. Шагналыг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нар гардуулан өглөө. 

Related news