Тээл багт тарьсан ногоо үерт урсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-18 09:35:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багт өчигдөр орой хүчтэй аадар бороо болон мөндөр орсны улмаас тарьсан ногоонууд үерт урссан байна.  Ногооны талбайн 2 метр гаруй далан сэтэрсний улмаас үерт автсан байна. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байгаа бөгөөд сумаас ажлын баг гарсан ажиллаж байна.


Тээл багт 200 гаруй иргэн хүнсний ногоо тариалж, Мөрөн сумын иргэдийн хүнсний ногооны 30 орчим хувийг хангадаг. Тус аймагт өчигдөр Шинэ-Идэр сумаас бусад сумаар 0,0-27,0 мм, өнгөрсөн шөнө зарим нутгаар 2,0-30,0 мм түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Мөн энэ үеэр Тариалан суманд үер буужээ.

 

Related news