“Тамирчдын баярын өдөр”-ийг ням гарагт тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-06-22 09:45:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг цар тахлын улмаас 2 жил тэмдэглээгүй завсарласан бөгөөд энэ жилийн хувьд өргөн хүрээнд, онцлог байдлаар зохион байгуулах юм байна.


Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцоно.


Д.Сүхбаатарын талбайд 10.00 цагт “Тамирчдын баярын өдөр”-ийн нээлт болох бөгөөд уламжлал ёсоор спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаалаар эхэлнэ.


Баярын үеэр цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд “Тамирчдын баярын өдөр”-т хүрэлцэн ирж оролцох юм байна.







Related news