ДУНДГОВЬ: "Дундговь" мэдээллийн аппликэйшн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-01 17:21:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих  зорилготой нэгдсэн мэдээллийн хөтөч бүхий гар утасны аппликэйшн гаргахаа мэдэгдэв.

Энэ оны 3 дугаар сард Мандалговь хотноо зохион байгуулсан “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форумаас аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг нэгдсэн мэдээллээр хангах хэрэгцээтэй байгааг тодорхойлон гаргасан юм.

Энэхүү саналыг ажил хэрэг болгохоор аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат “Айхотел” ХХК-ийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцсон байна.

"Айхотел” ХХК нь ihotel.mn, myhotel.mn, itrip.mn зэрэг платформуудыг үйлчилгээнд нэвтрүүлж, аялал жуулчлалын байршуулах үйлчилгээний захиалгыг цахим үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай аж.

Л.Доржбат тус гар утасны хөтөч, аппликэйшн нь "Цахим Монгол” зорилтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын зочид аялагчдыг хэрэгцээтэй мэдээллээр хангах, цахим хөтөч хийхэд нэн шаардлагатай флатпорм болно гэдгийг онцолжээ.



Related news