“Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЖил бүрийн наймдугаар сард зохион байгуулдаг “Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 10-нд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
Уран бүтээлч, тэр дундаа зураачид байгаль эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг энэхүү үзэсгэлэн нь байгаль дээр хийсэн судалбар зургуудаас бүрдэх бөгөөд тухайн үеийн агшин, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, чадварыг тодхон харуулдгаараа онцлог юм. Үзэсгэлэнд нас насны уран бүтээлчдийн 60 орчим судалбар зургууд тавигдах ба Монгол орны үзэсгэлэнт байгалийг уран бүтээлч бүр өөрийн өнцгөөс өөр өөр дүрслэлээр зурсаныг үзэсгэлэнгээс харж болно.
Судалбар зургийн үзэсгэлэн нийт 14 хоног олны хүртээл болох юм байна.
Н.Туяа