ОРХОН: Эхний хагас жилд орон нутгийн төсөвт 96.4 тэрбум төгрөг төвлөрчээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-20 14:29:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Орхон аймгийн төсөвт энэ оны хагас жилд 91.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 96.4 хувьтай байгааг Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Он гарсаар орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 69.4 хувь буюу 74.0 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийгдсэн байна. Үүнээс 1.0 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 7.5 хувийг цалин хөлсөнд, 15.1 хувийг бараа үйлчилгээний зардалд, 26.9 хувийг хөрөнгийн зардалд, 49.5 хувийг татаас ба урсгал шилжүүлэгт зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт зарлага санхүүжилт 40.4 хувиар, орлого 32.9 хувиар их байна.

Related news