ОРХОН: Хоршоог хөгжүүлэх сангаас зургаан байгууллагад 230 сая төгрөгийн зээл олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Баян-Өндөр сумаас Хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар хоёр хоршоо, зургаан ЖДҮ эрхлэгч материалаа ирүүлсэн байна.
Үүнээс төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтаар “ Сүмийн нуга хоршоо”, “Их ар” ХХК, “Ситибленссинг” ХХК, “Сарнайн хүрээлэн” ХХК, “ Булган Энх Ам” ХХК, “Чамин үзэг” ХХК нарт нийт 230 сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, гурван хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэжээ.