Шөнийн цагаар ажилладаг хүмүүсийг халуун хоол,аарцаар дайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:49:57

Унтаж, амрах завгүй 24 цагийн турш  ажиллаж, хөдөлмөрлөж байдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 10 сарын 1-2-нд шилжих шөнө “Хот амрах цагаар” сайн дурын үйл ажиллагаанд оролцож, амтат хоол, халуун аарцаар дайлууллаа.

“Зөв залуус” клубээс зарласан 1:7 аянд оролцож буй Эрүүл мэндийн газрын хамт олон эхний шөнөө Цагдаа,Онцгой, эмнэлэгийн байгууллагын ажилтнууд дээр зочилсон бол өнөө өглөө тохижилт үйлчилгээнийхнийг зорьж, амтат хоол, халуун аарцаар дайлахын сацуу ажил, мэргэжлийнх онцлогтой нь танилцлаа. 1:7 аяныг амжилттай хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн газар дараагийн буухиаг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн ба долоо хоногийн хугацаанд нэг сайн үйлсийн аян зохион байгуулах үүрэг хүлээлээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Related news
Comments